Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийг хаалаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан “Жа Оточ” шүдний эмнэлэг, “Ганзүү” уламжлалт эмчилгээний эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, тогтмол үйл ажиллагаа явуулахгүй байгаа зарим эмнэлгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар бүр зогсоосон байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ