
Хөгжмийн ертөнцөд аль хэдийнэ байр сууриа олсон дуучин Кристини Агулера, Жон Бон Жови нар Америкийн зүүн хойд эргийг дайрсан Сэнди хар салхинд өртөж амиа алдсан иргэд болон, тэрхүү аймшигтай шуурганд өртөж хохирол амссан хэн бүхэнд зориулан NBC телевизтэй хамтран "Хамтдаа” хэмээх хандивийн тоглолт зохион байгуулжээ.
Уг тоглолт “Rockefeller Plaza”-д болсон бөгөөд тоглолтод Брюс Спринстэн болон NBC телевизийн хөтлөгч Брайн Уиляамс нар оролцсон байна. Тоглолтоос олсон орлогоо Улаан Загалмайн нийгэмлэгт хандивлан гамшигт өртсөн хүмүүсийн ар гэр болоод бусад хүмүүст тусламж болгон илгээхээр болжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ