Моника Белуччийн гоо сайхны нууц

img

Моника Белуччи авьяаслаг жүжигчин төдийгүй домог шиг эмэгтэй билээ. Учир нь, цагтаа Моника дэлхий ертөнцөд гоо үзэсгэлэнгийн цоо шинэ хандлагыг бий болгосон юм. Өдгөө олон бүсгүйчүүд яг түүн шиг болохыг хичээдэг аж. Дур булаам, гуалиг гэхдээ эцэнхий биш. Түүнийг 48 насандаа яаж ингэж гоё харагдаж байгаагийн нууцыг мэдэхийг хүсэгчид олон байна. Өдгөө Моника Белуччи өөрийн нөхөр Венсан Касселийн хамтаар Бразил улсад амарч байгаа билээ. Тэр хоёр далайн цанаар гулган, наранд биеэ ээн амар тайван амарч буй гэнэ. Папарацци нар тэднийг хоолны газар руу ороход нь дагалджээ. Моника бүсгүй шинэ ногооны зууш болон шарсан төмсийг амтархан идэнгээ араас нь шар айраг залгилж байв. Хүмүүс түүнийг хоолны дэглэм барьдаг хэмээн сэрддэг ч заримдаа жүжигчин бүсгүй ходоодоо баярлуулан амттан, элдэв ундаа тэргүүтнийг хүртчихдэг бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ