
Жил бүрийн 10 сарын 31-нд америкаас гаралтай багт наадмыг Европод сүнс дуудах, сүнсний баяр гэж нэрлэн тэмдэглэх болсон түүхтэй.
Германд энэ үеэр сургуулийн хүүхдүүд сүнс, төрөл бүрийн чөтгөр, шулмас болно гэж баг өмсөж, битүү цагаан даавуу нөмөрч гадуур олонтоо явж харагдана.
Ихэнхдээ хүүхэд, залуучууд энэ хөгжөөнт өдрийг тэмдэглэж өнгөрөөнө. Харин энэ удаа олон орны залуучууд тухайлбал герман, орос, франц, румын, польш, испани, ирланд, монголын залуус Берлин дэх Улаанбаатар холбооны монгол гэрийн гадаа сүнс дуудах ёслол үйлдэж, галын наадам хийжээ.
Берлинээс И.Отгонбилэг мэдээлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ