
Өнөөдөр Засгийн газар хуваарь ёсоор хуралдана. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Арвин, Д.Оюунхорол, Ж.Батсуурь нарын санаачлан боловсруулсан Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд, Г.Батхүү, Д.Одбаяр, Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг, С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийн талаар хэлэлцэнэ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Батболдын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцох тухай, Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украйн Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ удаагийн хуралдаанаар нууц асуудал хэлэлцэх юм. Асуудлыг Тэргүүн шадар сайд, Н.Алтанхуяг оруулж ирэх аж. Харин Өмнийн говийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ