Засварчнаас бизнесмэн,УИХ гишүүн болсон эрхэм

img

Бизнесийн салбарт амжилт гаргасан   улстөрчдийн  талаар  Shuud.mn мэдээллийн сайт цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад манай сайт “Нарантуул” худалдааны төвөөр овоглож олноо танигдан УИХ-ын гишүүнболжбайсан Ш.Сайхансамбууг онцолж байна. УИХ-ын 2008 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвшин, парламентад сонгогдон дөрвөн жил төр түшсэн эл эрхэм чөмгөө дундартал ажиллаж байж өдий зэрэгт хүрснээ хэнээс ч нуудаггүй нэгэн.

Мөнгөний машин гэх хоч зүүсэн түүний мэдэлд ”Нарантуул Шилтгээн” ХХК, “Амко” ХХК, “Нарантуул Трейд” ХХК, “Нарантуул Шейл Ойл” ХХК, Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, гурилын үйлдвэр, хоёр ч орд газар гээд үл хөдлөх хөрөнгийн жагсаалт нь хөвөрнө.

Дэнжийн мянгийг 49 сая төгрөгөөр хувьчлан авч байв

Оюутан ахуй цагаасаа хар зах буюу Дэнжийн мянгад панз үсэргэж явсан тэрбээр  1983 онд Их сургуулийг инженер мэргэжлээр төгсч улмаар Орон сууц нийтийн аж ахуйн усны газраас ажлын гараагаа эхэлжээ. Завсарчнаас инженер, хотын захиргааны орон сууц хуваарилалтын тасгийн мэргэжилтэн хүртэл дэвшихдээ байрны бизнес эрхэлж чамлааргүй хөрөнгө хураасан нь өдгөөгийн “Нарантуул” захын босс болоход нэлээд түлхэц болсон гэж учир мэдэх хүмүүс хэлдэг.

Тэр үед ч хойд хөршийн ах нар нутаг буцаж орон сууцыг нь Монголын төрийн өмчид бүртгэж аван хуваарилалт хийхэд тэрбээр гар бие оролцож явжээ. 1992 онд Засгийн газраас өмч хувьчлалын комисс байгуулагдаж 1993-1994 онд Дэнжийн мянга барааны зах хувьчлагдах сураг сонсогдож эхэлжээ. Ш.Сайхансамбуу тэрхүү мэдээллийн мөрөөр бараан захыг хувьчлах төсөл бичиж нийт 11 компанитай тендерт өрсөлдөн тунаж үлдэн 49 сая төгрөгөөр Дэнжийн мянгийг өөрийн мэдэлд авч, “саалийн үнээ” болгосон түүхтэй.

Тухайн үед захын ойролцоох нутаг дэвсгэр дахь оршин суугчид нь “Замын бөглөрлийг шийд, захаа нүүлгэ” гэсэн шаардлага тавьсан тул тэрбээр одоогийн “Нарантуул” худалдааны төвийнхөө төслийг боловсруулж 16 га газрын зөвшөөрлийг хотын захиргаанаас авчээ.

Тэрхүү газартаа 100 сая төгрөгөөр бетонон хашаа босгож шинэ захаа барьж эхэлсэн бөгөөд 1999 оны наймдугаар сард бүрэн ашиглалтад оруулсан байна.

Өдгөө “Наран туул” худалдааны төвөөр өдөрт 100 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг бол тогтмол худалдаа эрхэлдэг 5000 гаруй түрээслэгчтэй. Зөвхөн бие засах газраасаа өдөрт нэг сая төгрөг олдог гэсэн мэдээлэл бий. Гэхдээ яг сард хэчнээн төгрөгийн ашиг орлого олдгоо Ш.Сайхансамбуу гишүүн тэр бүр олонд дэлгэдэггүй.

“Нарантуул” зочид буудлаа 4.5 сая ам.доллараар босгожээ

Шинэ худалдааны төвөө ашиглалтад оруулснаас хойш чамгүй хөрөнгөжсөн эл эрхэм “Нарантуул” зочид буудлыг барих санаачлага гаргажээ. Нийтдээ 4.5 сая ам. доллар зарцуулж зочид буудлаа сүндэрлүүлжээ. Түүнчлэн гадаадын хоёр дотны найзтайгаа хувь нийлүүлэн Орос, Финландыг холбосон модны бизнесийнхээ гарааг эхэлсэн байна. Арав гаруй жил Орос, Финландыг холбож модны бизнесээс хангалттай мөнгө олсон бөгөөд тэрхүү хөрөнгөөрөө Шанхайд бүрэн автомачлагдсан шилний үйлдвэрийг 45 сая еврогоор босгожээ. Шилнийхээ найрлагын технологийгл гэхэд 20 сая еврогоор худалдаж авсан аж. Уг үйлдвэрт 40 нь хүн ажилладаг, шил нь экспортонд гаргавал тав нугарч зарагдах магадлалтай гэнэ. Гэхдээ өмнөд хөршийн зах зээлд зарах гэрээтэй байгуулсан аж. Ер нь цаашдаа ч гадаадад хөрөнгө оруулах бодолтой байгаа энэ эрд мөнгө тийм ч чухал биш болсныг ярианаас нь төвөггүй ойлгож болно. Түүний бодлоор баян хүн үл хөдлөх хөрөнгөтэй, толгойдоо баялагтай байх ёстой гэнэ.

Гурилын үйлдвэртээ 2.5 тэрбумыг зарцуулсан байна

Сонгогдсон тойрогтоо 2.5 тэрбум төгрөг цацсан тэрбээр тус аймгаас сонгогдсон гишүүдээс хамгийн их хөрөнгийг нутагтаа хаясан гэсэн мэдээлэл нэг хэсэг хэвлэлийн хуудсыг чимэж байв. Гэтэл эрхэм гишүүн өөрийн эзэмшлийн гурилын үйлдвэрээ байгуулахад дээрх 2.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Завхан аймаг нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км-ээр алслагдмал бөгөөд бизнесмэн гишүүний хөрөнгөөр томоохон гурилын үйлдвэртэй болсон нь замын зардал шингээгүй, хямд үнэтэй гурил идэх бололцоо бүрдсэн гэж зарим нутгийн иргэд үздэг байна. Сонгогдсон тойрогтоо ашиг орлогоо нэмэгдүүлэхээр байгуулсан “Нарантуул Шим” компанийн “Өгөөмөр” гурилын үйлдвэр нь Герман, Хятадын хамтарсан сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон бөгөөд хоногт 40 тонн гурил, 10 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, 35-40 хүнийг ажиллуулдаг гэх.

Түүний эрхэлдэг бизнесээс хамгийн их дуулиан татсан нь “SS” клуб. Энэхүү клубээр гурван жилийн өмнө үйлчлүүлсэн Худалдаа хөгжлийн банк, “Сүү” компанийн 130 гаруй ажилчин хоолондоо хордсон хэрэг мандаж байв. Уг хэрэг гурван жил дамнан хууль хяналтын байгууллагад шалгагдаж өнгөрөгч намар гэм буруутай хүсүүст нь ял оноосон юм. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр “SS” клубын захирал н.Бүжидмаад зургаа, менежер Б.Гэрэлмаад 5.6 жилийн хорих ял ногдуулсан билээ. Энэхүү ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тус бүр гурван жил нь хасагдаж, 2,6-3 жилийн ялыг биеэр эдлэх болсон юм. Мөн шүүхээс хохирогч болох Худалдаа хөгжлийн банк болон “Сүү” компанийн ажилчдад “SS” клубынхан 15-25 сая төгрөг төлөхийг үүрэг болгосон байна. Хэл ам дагуулсан “SS” клубээ тэрбээр төрсөн охиныхоо мэдэлд шилжүүлсэн гэнэ лээ.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe:
ergyy mal 2000 myanga hyamd genee holdoj yheh gej baigaa ovchinii yyr bolchood daraa ni gargaj baigaa zardaliig ni tootsoj yzsen yy har malaa
2013-03-09
hehe:
ene oodgyi gahaig neg tsaash ni haruulaadah hyn baidaggyi yum bh daa ideh hool ni guitssen bmaar
2013-03-09
lut:
Oodgyi novsh zah deer zogsdog hymyysiin mongoor bayajaad haramsaltai ni tednii toloo humsaach hodolgoogyi hyndee zygeer l neg zavaan gahai DAA
2012-11-06
5000 ТҮРЭЭСЛЭГЧИД ӨДРИИН ДУНДЖААР 5000 ААР БОДОХОД 25 САЯ ТӨГ
2012-11-05
ГАНЦХАН МАШИНЫХАА ҮНЭЭР ЗАХЫНХАА ИХЭНХ ХЭСГЙЙГ БИТҮҮ БОЛГОЧИХ БОЛОМЖ БИИ ТЭНД ГОЛДУУ ЭМЭГТЭЙЧҮҮД АЖИЛЛАНА ӨВӨЛ 30 ХЭМИИН ХҮЙТЭНД ГАДАА ДЭЭР НЬ ГОЛЫН ЖАВАР МАНАЙХАН ДААНЧ САЙХАН УЛСУУД ЮМ
2012-11-05
hehe:
ene oodgyi gahaig neg tsaash ni haruulaadah hyn baidaggyi yum bh daa ideh hool ni guitssen bmaar
moogii:
9901 tei dugaar zarna 89288861
2012-11-05
zochin:
narantuuliin naimaachid saikhancambuud am saitai bdag yum bn lee. er zahiin languu ih hyamd gsn shde humuus l dunduur n zarj urj uniig n usgudug gej zah deer zogsdog neg hun yarij bsan yum. gadaa bdag neg languu n udriin 2000 garan turgur l bdag gsn. odoo iim tureestei languu bdag yumuu
2012-11-05
hehe:
ergyy mal 2000 myanga hyamd genee holdoj yheh gej baigaa ovchinii yyr bolchood daraa ni gargaj baigaa zardaliig ni tootsoj yzsen yy har malaa
ene bayjsan nohduuded tsag hugatsaanii mochlog ih goy taarsan aztai ulsuudldaa omch huvichlal zah zeeliin niigemd shiljih shiljiltiin ued id saihan zaluu erch huchtei zorigtoi nasan deeree yavsan nohduudldee naaduul chin
2012-11-05
hehe:
Oodgyi novsh zah deer zogsdog hymyysiin mongoor bayajaad haramsaltai ni tednii toloo humsaach hodolgoogyi hyndee zygeer l neg zavaan gahai
2012-11-04
putin:
cadaj bga umand arga ygyi
2012-11-04
borog mongol azaar amidrah yum daa chaavaas. ter yud l jijchigkeen yamar neg zuileeree iluu baisan 1 ni l hojij 100-d ni balarch baisan niigmiin tuhai tuuh yumuudaa... ter ch odoo ongroson harin ter huuhdeel aytaihan 1 hun bolgohgui bol SS ch iluu gar garna daa hoy...
2012-11-04
МОНГОЛЫГ СӨНӨӨ:
ТЭР 16 ГА ГАЗАРЫГ ЯМАР ХҮНД ӨГӨӨД ЯМАР ХҮНД ӨГДӨГГҮЙ ЮМ. ТЭР САЙХАНСАМБУУГИЙН ТӨСӨЛ Ч ГЭЖ ДЭЭ. ТЭР ҮЕДЭЭ ХУЙВАЛДААНЫ ГЭРЭЭ Л БАЙСАН БИЗ...
2012-11-04
9911-tei dugaar zarna. Utas 98882727
2012-11-04
hiij chadaj l baival boloo shuu dee good luck
2012-11-04