
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Сэлэнгэ аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Сэлэнгэ түншлэл-2012” төвийн бүсийн үзэсгэлэн худалдааг 10 дахь жилдээ зохион байгуулна.
“Сэлэнгэ түншлэл-2012” үзэсгэлэн худалдаа нь Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах түүнчлэн гадаад орнуудын бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, худалдааны түншлэл тогтоох, зах зээлээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, хот, хөдөөгийн бизнес эрхлэгчдийн хорших, хамтран ажиллах нөхцлийг бий болгох зорилготой юм.Үзэсгэлэн ирэх сарын 23-25 өдрүүдэд болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ