Дэд сайд захидал илгээснээ хүлээжээ
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт хамтрагчаар шалгуулж байсан Н.Энхтуяа нарын хэргийг шалгахад мөрдөн байцаалтад саад учруулсан гэх үндэслэлээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъян эрүүгийн хэрэгт татагдсан.
Тэгвэл АТГ-т тэрбээр мэдүүлэг өгчээ. Уг мэдүүлэгт “Шүүхийн байгууллагаар гэм буруутай нь эцэслэн шийдэгдээгүй, улс төрийн хэрэгт холбоотойгоор эрэн сурвалжлагдаж байгаа Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажлыг нягталж, шинжээч явуулах хүсэлтийг Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт илгээсэн нь үнэн” хэмээжээ.
Нэгэнт тэрбээр гэм буруугаа хүлээсэн тул албан тушаалаа урвуулсан гэсэн үндэслэлээр шалгуулах болж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ