
Шинэ сэргэг мэдээ мэдээллийг онц сонирхолтой гэрэл зургуудын хамтаар хүргэдэг “ТВ 7 хоног” сэтгүүлийн энэ оны 45 дахь дугаар эрхэм таны гар дээр очиж байна.
-Уг дугаарын хүндтэй зочноор Сильвиа Казенбаш хэмээх нэгэн нууцлаг бүсгүй уригджээ, Тэрээр загварын ертөнц, уран зураг, дуу хөгжим гээд олон салбарт авъяас чадвараа сорьж яваа уран бүтээлч нэгэн. Түүнтэй танилцах боломжийг сэтгүүл та бүхэнд олгож байна.
-Энэ дугаараас та “Москва монголчуудаас тусгаарласан нь”, “Монгол синдром” гэсэн гарчитай сонирхолтой түүхэн өгүүллийг уншиж, дуучин Миногийн хуримын ёслолоос хийсэн фото сурвалжлагыг үзэх болно. Мөн сэтгүүлд УИХ-ын гишүүн Батзандан хундага тавилгүй архи уусан, Хар сарнайн Амараа дүүгээ уруугаа татсан, Дамбын Хишгээ Олимпийн аваргыг дайлсан, Харанга-ын Лхагваа гурван эхнэр, нэг охинтой гэх мэт мэдээ мэдээлэл, папараци. мн сайтаас авсан гэрэл зургуудынн хамтаар нийтлэгдсэн байна.
-Мөн ирэх 7 хоногийн Ням гаригт эхлэх мэргэжлийн сумогийн энэ оны отгон башед хоёр монгол их аварга зүүн баруун жигүүрийг тэргүүлэх болсон тухай, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдой буюу Ардын жүжигчин Жамъянжавтай хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой.
-Холливудын инээмсэглэлийг монголчууддаа бэлэглэж буй “Май смайл” шүдний эмнэлгийн үйлчилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүл энэ дугаараасаа эхлэн та бүхэнд хүргэж эхэллээ.
-Саунд суухын ашиг тус, дэлхийн шилдэг 7 реклам, хөөрхөн хүүхэн Жулиа Робертсын хоолны дэглэм, ямар хүн мөөг идэж болохгүй, савласан уснуудаас аль нь дээр, нүдний линзийг хэрхэн зөвхөн хэрэглэх талаархи мэдээ мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж, санамжуудтай танилцаарай.
-Ойрын өдрүүдэд зурагтаар гарах нэвтрүүлэг, киноны хөтөлбөртэй танилцаж, судоку, үгийн сүлжээ бөглөж, онигоо уншиж цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг “ТВ 7 хоног” танд олгоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ