МанЮ их буучдыг буулган авснаар лигийг тэргүүлж эхэллээ

img

Өчигдөр Британийн Премьер лигийн аравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойргийн хамгийн сонирхолтой, олны анхаарлыг татсан тоглолт Арсенал болон Манчестер Юнайтедын хооронд болох байв. Робин ван Перси төрөлх клубынхаа өөдөөс хэрхэн тоглох бол гэсэн асуулт хариу нэхэж байлаа. Харин энэ асуултын хариуг их буучдын фэнүүд тоглолт эхэлснээс хойш ердөө гурав дахь минутад л авлаа. Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдэг мэргэн бууч, энэ зун Арсеналаас 24 сая еврогоор улаан чөтгөрүүдийн эгнээнд шилжсэн Робин ван Перси улирал эхэлснээс хойш 10 дахь гоолоо Арсеналын хаалганд хийсэн юм. Патрис Эвра 67 дахь минутад тооны харьцааг 2:0 болгосон ба Арсеналын нэр төрийн гоолыг Санти Казорла үндсэн цагийн сүүлчийн мөчид хийснээр 2:1-ээр Манчестер Юнайтед өрсөлдөгчөө буулган авлаа. Энэ хожилтой зэрэгцэн лигийн хүснэгтийг тэргүүлж байсан Челси тааруухан тоглож Суонситэй тэнцсэнээр Манчестер Юнайтед 24 оноотой лигийг тэргүүлж эхэллээ. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Челси зарга хмйж явахаар Суонси мэтийн дундаж багийг хожих бэлтгэлээ сайн хийж байх хэрэгтэй дээ
2012-11-04
Glory Glory Man UNITED!!!
2012-11-04