
Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар наадам эхэллээ. Монгол туургатны үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч, сүмогийн их аварга Д.Дагвадорж бөхийн барилдааныг нээж үг хэлсэн юм.
Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар наадамд Монгол, Тува, Буриад, Алтайн бүгд найрамдах улс, Халимаг, Өвөрмонголын бөхчүүд оролцон барилдана. Тухайлбал, Өвөрмонголоос 16, Тувагаас мөн 16 бөх зодоглохоор иржээ.
Нийт 128 бөх -85, +85 гэсэн хоёр жинд хуваагдан барилдана. Нэг жинд 64 бөх барилдах юм. Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг монгол туургатны бөхийн наадам 2009 онд манай улсад анх удаа болсон түүхтэй.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ