Тутанхамоныг олжээ

img

Эртний Мисир орны фараон Тутанхамоны бунхныг 1922 оны арваннэгдүгээр сарын 4-нд Луксорын ойролцоох Хаадын хөндийгөөс Британийн нэрт археологич Ховард Картер олжээ.Түүнээс хойш 90 жил өнгөрчээ. Бунхнаас тоо томшгүй их хэмжээний эрдэнэс олдсон бөгөөд шарилын авс тэргүүтнийг асар их хэмжээний үнэт металлаар хийсэн байв. Бунхнаас олдсон зөвхөн алтан эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсийн нийт жин 1,2 тонн болжээ. Хааны занданшуулсан шарил оюугаар чимсэн цэвэр алтан том хоргонд байсан байна. Хэдийгээр Тутанхамон эртний Египетийн түүхэнд тун охорхон хугацаанд хаан ширээнд суусан боловч түүнийг эртний Мисирийн их хаад болох Хеопс, Рамзес II нарын адилаар гүн хүндэтгэлтэй ёслол төгөлдөр оршуулжээ.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тийм шүү.
2012-11-05
1:
битгий ийм мэдээ тавьж бай. манай хэдэн эргүүнүүд хужаа нартай нийлээд хэдэн бүх монголын хиргэсүүр ухаад дууслаа.
2012-11-04