
Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж түрүү бөхөөр цэргийн хурц арслан (одоогийн улсын заан) Чимэдрэгзэнгийн Санжаадамба тодорч хорин сая төгрөг гардаж байсан юм. Улсын арслан До.Ганхуяг энэ наадамд үзүүрлэж шөвгийн дөрөвт улсын арслан Д.Азжаргал, улсын начин Ш.Уламбаяр нар үлдэж байлаа.
Хоёрдугаар наадам Өвөрмонголд болж 128 бөх хүчээ сориход үзүүр түрүүнд Ч.Санжаадамба, Улсын арслан Г.Эрхэмбаяр нар үлдэж Ч.Санжаадамба түрүүлснээр Монгол туургатны үндэсний бөхийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн түүхтэй.
Харин гуравдугаар наадам буюу 2010 онд ОХУ-ын Буриад улсад болсон наадмаас эхлэн Монгол туургатны үндэсний бөхийн их наадмыг жингийн ангилалтай болгож дүрмийн өөрчлөлт хийсэн билээ. Бага жинд Тувагийн бөх Сэлдыс Монгуш түрүүлж манай бөх Х.Мөнхбаяр үзүүрлэсэн бол их жинд Ч.Санжаадамба гурав дахь удаагаа түрүүлж Д.Рагчаа үзүүрлэсэн.
Дөрөвдүгээр наадам буюу өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо зохион байгуулагдсан наадамд -85 кг-ын жинд Буриадын Андре Монгуш түрүүлж, мөн Буриадын Сайын-Белек Тюлюш үзүүрлэсэн. Харин +85 кг-ын жинд улсын харцага А.Бямбажав анх удаагаа түрүүлж Ч.Баянмөнх үзүүрлэж байсан түүхтэй.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ