
Монгол туургатны үндэсний бөхийн тавдугаар наадмын дөрвийн даваа жин тус бүртээ өндөрлөлөө.
Уг наадамд гурав түрүүлээд байгаа улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Б.Гончигдамба, улсын начин Р.Пүрэвдагва, улсын начин Э.Энхбат нар +85 кг-ын жингийн шөвгийн дөрөвт шалгаран үлдээд байна.
Тэгвэл -85 кг-ын жингийн шөвгийн дөрөвт аймгийн арслан Д.Амарсайхан, аймгийн арслан Т.Баасанхүү, аймгийн начин О.Түмэндэмбэрэл, сумын заан О.Үйтүмэн нар үлдээд байна.
Тун удахгүй бөхчүүд сугалаагаар учраа бөхөө тодруулж тавын даваа жин тус бүртээ эхэлнэ.
Дашрамд дурдахад манай бөх аймгийн арслан Т.Баасанхүү, сумын заан О.Үйтүмэн нар өнгөрсөн хоёр жилийн -85 кг-ын жингийн аварга Тувагийн бөхчүүдтэй учраа таарч даваад байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ