
Тайванийн Тайпэй хотноо зохион байгуулагдаж буй Азийн оюутны эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээнд манай улсын оюутны шигшээ баг амжилттай оролцож хүрэл медалийн төлөө ялалт байгуулж чадлаа.
Хүрэл медалийн төлөө манай шигшээтэй өмнө нь тоглож байсан Филиппиний оюутны шигшээ өрсөлдсөн бөгөөд 86:78-ын харьцаагаар ялагдсан юм.
Манай оюутны шигшээ багийнхан тэмцээний нэгдүгээр тойрогт Хонконгийн шигшээ багийг 73:67, хоёрдугаар тойрогт Хятадын шигшээ багийг 70:67, гуравдугаар тойрогт Филиппиний шигшээ багийг 70:90 харьцаагаар буулган авсан ба дөрөвдүгээр тойрогт Өмнөд Солонгосын шигшээ багт 52:87-гийн харьцаагаар ялагдал хүлээж, өчигдөр болсон тавдугаар тойргийн тоглолтод зохион байгуулагч Тайванийн шигшээ багт 96:58-ын харьцаагаар хожигдсон юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ