Бүлгүүд хуралдана
Төрийн ордны А танхимд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Түүнчлэн “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 09.30 цагаас “В” танхимд болохоор товлогдсон байна.
Мөн УИХ-д Монгол ардын намаас сонгогдсон гишүүдийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд болно. УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хэлэлцэхээс гадна цаг үеийн асуудлаар хуралдах юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ