Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

img

11 дүгээр сарын 05-ны Даваа гарагт • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд; • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд; • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд; • Олон нийтийн радио, телевизэд зарим хуулийн хэрэгжилттэй танилцах Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ