Балбад 15 хүн ирвэст бариулжээ

img

Сүүлийн 15 сарын дотор Балба улсад зэрлэг цоохор ирвэс 15 хүний аминд хүржээ. Тэдгээр хохирогчдын сүүлчийнх нь дөрвөн настай хүү байсан бөгөөд ширэнгийн ойролцоо явж байхдаа ирвэст бариулсан байна. Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан байна. Хэрэг гарсан газар хотын захын хороолол юм. 15 хүн ирвэст бариулна гэдэг нь их тоо юм. Учир нь сард нэг хүн зэрлэг амьтны идэш болж байгаа хэрэг. Ирвэсүүд ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг барьсан байна. Экологич, Зэрлэг амьтдыг хамгаалах сангийн ажилтан Махешвор Дакал “Хүмүүс ирвэст бариулах үзэгдэл  ихэссэн нь байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгаатай холбоотой.  Нөгөөтэйгүүр хүмүүсийн анхаарал болгоомж дутуу байна. Энэ төрлийн хэрэг гарсаар байхад ганц нэгээрээ ширэнгэ рүү явах, хүүхдүүдээ хараа хяналтгүй орхиж байгаа нь амиа алдах шалтгаан болсоор байна”  гэж хэлжээ. Хүний цус амьтны цусыг бодвол илүү давстай байдаг аж. Тиймээс нэгэнт хүний цусны амтанд орсон бол зэрлэг амьтад хүн барихдаа илүү дуртай болдог гэнэ. Ирвэс ихтэй улсуудад энэ төрлийн хэрэг сүүлийн саруудад ихсэх хандлагатай болоод байгаа. Хохирогчид насны хувьд ихэвчлэн залуу болон бага насны хүүхдүүд байгаа аж. Дээрх 15 хүний арав нь 10-16 насны хоорондох хүүхдүүд байсан байна. Тиймээс бүс нутгийн захиргаанаас хүний аминд хүрсэн ирвэсүүдийг барьсан хүнийг 300 ам.доллараар шагнах зар түгжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ymart aimriim beee...m amidaaraa iduulne geed boddoo
2012-11-05
Ankhaa:
Хүн бол барихад хамгийн амархан амьтан шдээ зайлуул
2012-11-05