“Ард түмэн Та-Хаан” нээлттэй форум болно

img

Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчдийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилгоор “Ард түмэн Та-Хаан” нийслэл, дүүргүүдийн хэрэглэгчдийн Форумыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Эхний үе шатуудын арга хэмжээ дүүргүүдэд зохион байгуулагдах бөгөөд хот тохижилт,  нийгмийн хэв журам, орчны бохирдол, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууц сэдвийн дор өрнөх бөгөөд энэ хүрээг хамарсан иргэдийн санал хүсэлт, асуулгыг багцалж аль салбарт илүүтэй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дүгнэж үзэх юм. Харин дараагийн шатны арга хэмжээ Төрийн ордоны хурлын танхимд болох бөгөөд дүүргүүдээс багцалсан санал хүсэлтүүд дээр тулгуурлан цаашид ямар арга хэмжээ авах талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч бодлого боловсруулагч нарт иргэдийн үгийг хүргэхээр болсон билээ. Д.Дүүриймаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ариунаа:
ард түмэн нээрээ хаан гэж үү сонин сонсогдож байна т эрбишдагва гэж худалдч албан тушаалын хэнээтэн юу х ийж чаддаг юм бэ худлаа ард түмний нэр барихаа болимоор юм даа нээрээ л бид чинь хаан байсан бол ингэж амьдрана гэж үү ингэж үйлчлүүлэнэ гэж үү хаа ч очсон одоогийн амьдралаас тасарсан үнэ өндөр үйлчилгээ гэж авах юмгүй гадна дотноос болон дотоодын хугацаа дууссан ардч иргэдээ хуурсан ийм л байгаа шүү дээ битгий худлаа үнэнч дүр эсгэ дээ
2012-11-05