
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсад айлчилж буй Шведийн Гадаад хэргийн яамны Худалдааны Төрийн нарийн бичгийн дарга ноён Гуннар Уум тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрчим хүч, уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц зэрэг салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Ноён Гуннар Уум айлчлалынхаа хүрээнд Монгол, Шведийн бизнес форумд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү форум нь хоёр талын бизнес хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, Шведийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг тэмдэглэв хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ