
Катарын нийслэл Доха хотноо Сирийн асуудлаар олон улс авч хэлэлцэж байна. Тус хуралд нийт 200 орчим зочид төлөөлөгч оролцож байгаа юм. Хурал ням гаригт эхэлсэн бөгөөд жил гаруй үргэлжилж буй Сирийн иргэний дайны асуудлыг шийдвэрлэж болох арга замуудыг хэлэлцэж байгаа тухай японы NHK суваг мэдээллээ.
Сирийн иргэд, ерөнхийлөгч Башар ал-Ассадын харгис бодлогыг эсэргүүцэн өнөөг хэр дайны байдалтай байгаа билээ. Үүн дээр зарим улсууд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа юм.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү хурлаас нэлээд асуудлыг шийдвэрлэх горьдлоготой байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ