"Автобус-1" компанийн захирал эзгүй байна
"Автобус-1" компанийн автобуснууд өнөө өглөөнөөс ажил хаялт зарлаад байгаа билээ. Нийслэлийн 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг эдгээр автобусны хоёр ээлжийн жолооч, кондукторууд ажил хаяад байна. Тус компанийн жолооч, кондукторуудын орлогын хураамж өндөр, цалин бага, ажлын цаг их байдаг.
Тиймээс энэ асуудлыг шийдэхгүй байгаа дарга нартаа ийнхүү сануулга өгч байгаа гэнэ. Биднийг "Автобус-1" компани дээр очиход тус Нийслэлийн нийтийн тээврийн газраас холбогдох албаны хүмүүс очсон байсан бөгөөд тэдний тавьж буй шаардлагыг тус компанийн захирлыг гадаадаас ирэхээр нь шийдэх тул энэ үйлдлээ зогсоохыг жолооч, кондукторууд шаардаж байсан юм.
Харин ажил хаялт зарлагсад энэ үйлдлээ зогсоох бүү хэл бусад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд ажил хаялтад нэгдэх бодолтой байгаагаа илэрхийлээд байна.
Д.Цэцэг








Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ