Ливерпулийн Месси багаа 12-т үлдээлээ

img

Өчигдөр Премьер лигийн аравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд болсон. Ливерпуль Энфилддээ Ньюкастл Юнайтедтай 1:1-ээр тэнцсэн бол Риденг Куинс Парктай мөн адил 1:1-ээр тэнцээ хийлээ. Ливерпулийн хувьд шинэ улирал эхэлснээс хойш тун тааруу тоглолт үзүүлж байгаа. Арван тойрог өнгөрөөд байхад ердөө 11 оноотойгоор лигийн хүснэгтэд 12-р байрт шидэгдэж байгаа нь Британийн Премьер лигийн хамгийн гайхалтай түүх бүхий клубын хувьд сүүлийн жилүүдэд тохиогоогүй “гамшиг” болоод буй. Өчигдөр талбай дээрээ Ньюкастлыг хүлээн авч тоглохдоо ч хожигдлоос Луис Суарезийн гайхалтай гоолын ачаар мултарсан гэхэд болно. Нэг хүнээ алдсан Ньюкастл тоглолтын эхний үеийн төгсгөлд Иохан Кабаи гоолдсоноор 1:0-ээр хошуучилж эхэлсэн. Улмаар Суарез 67 дахь минутад тоог тэнцүүлсэн. 10 тоглогчийн өөдөөс талбай дээрээ тэмцэж буй Ливерпульд тооны давамгайлал бий болгох хугацаа хангалттай байсан ч ингэж чадсангүй юм. Харин ч дасгалжуулагчдаа "манай Месси" хэмээн магтуулаад авсан Суарезынхаа ачаар нэг оноо энэ тойргоос салгалаа. Ингэснээр дээр дурдсанчлан Ливерпуль 12-р байрт харин Ньюкастл 10-р байранд 14 оноотой бичигдэж байна. Аравдугаар тойргийн гол өөрчлөлт нь МанЮ лигийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн явдал байлаа. Челси Суонситэй тэнцсэнээр МанЮ-д боломж бий болсон. Энэ боломжийг улаан чөтгөрүүд ч алдсангүй. Арсеналыг буулгаж авснаар 24 оноотой лигийг тэргүүлж эхэллээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Demjigch busgui:
Liverpool aldartai bag, caashdaa sain toglono, Gerrardiin yarilclaga unshaarai!!!
2012-11-05
busdiigaa hundelee chinii hooliig bulaagaagui. ochnoon fantei aguuu bag.
2012-11-05
chi tegvel alnii alchuur
2012-11-05
Shalnii alchuur Liverpool
2012-11-05
chi tegvel alnii alchuur