
“Их 20”-ийн тэргүүнүүд Мексикийн нийслэл Мехико хотноо чуулж европын орнуудад нүүрлээд байгаа эдийн засгийн уналт, хямралын асуудлаар ярилцаж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх уг чуулга уулзалтад улс орны сангийн сайдууд болон томоохон банкны удирдлагууд оролцож байгаа юм. Төлөөлөгчид хамтран эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах зэрэг асуудлаар санал солилцон, хэрэгжүүлж болох арга замын тодорхойлно.
Үүний зэрэгцээ дэлхий нийтийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн урсгал чиг хандлагын талаар хэлэлцэх бөгөөд үүн дээр манай урд хөршийн импортын нийтлүүлэлтийг чухалчлан авч үзнэ.
Дэлхийн эдийн засгийн тэнцвэрт байдлыг хадгалах, уналтад ороод байгаа орнуудын эдийн засгийг сэргээх, шинэчлэл хийхэд ихээхэн анхаарч байна. Мөн ирэх онд дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд автаж болзошгүй байгаа гэсэн урьдчилсан прогноз гараад байгаа. Үүнээс сэргийлэх арга замуудыг боловсруулж байгаагаараа энэ хурал ихээхэн ач холбогдолтой юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ