Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдааны дараа бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих нь зөв гэдэгт гишүүд санал нэгдсэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн аж.Уг төслийг УИХ дахь МАН-ын гишүүд чуулганаар ороход нь унагасанд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тиймээс орон нутгийн удирдлагыг иргэд сонгодог тогтолцоонд шилжүүлэх энэхүү процессоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд цогцоор нь хэлэлцэн шийдвэрлье гэсэн саналд бүлгийн гишүүд хүрчээ. Мөн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллоор хөөн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд жил бүр тэмдэглэж байхаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ