Нийслэлийн Иргэдийн спортын их наадмын Сагсан бөмбөгийн тэмцээний тайлан

img

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, Засгийн газрын 2005 оны 246 дугаар, 2011 оны 249 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2012 оны А/445 дугаар захирамжаар “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Иргэдийн спортын Анхдугаар их наадам”-ыг 2012 оны 07-11 дүгээр сар хүртэл спорт явган аялал, хийн дасгал, сагсан бөмбөг, волейбол, олс таталт, үндэсний тоглоом наадгай зэрэг спортын 6 төрлөөр хороодын хэсгийн, хороодын, дүүргийн бүсийн, дүүргийн, нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 5 үе шаттай зохион байгуулж,анхан шатны тэмцээнүүдэд нийслэлийн 9 дүүргийн 153 хорооны 13.923 иргэд хамрагдлаа. Иргэдийн спортын их наадмын3 дахь төрөл болох Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг 2012 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Чингэлтэй  дүүргийн Спорт зааланд зохион байгууллаа. Шигшээ тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн эрэгтэй 9 баг, эмэгтэй 8 багийн нийт 136 тамирчид 3 багтай 3 хэсэгт хуваагдан тоглож хэсэг тус бүрээс 2 баг гарч дахин 2 хэсэгт тоглон аваргаа тодрууллаа.Техникийн зөвөлгөөнийг 10 дугаар сарын 30-ны 08:00 цагт НБТСГ-ын өрөөнд дүүргүүдийн спорт хорооны дасгалжуулагч, багийн ахлагч, мэргэжилтэнүүд ирж тоглолт явагдах журам, сугалаа явагдсан. Тэмцээнд: Эрэгтэй
  • 1-р байранд М.Гантөмөр дасгалжуулагчтай Д.Нямдаваа ахлагчтайХан-Уул дүүргийн 10 хороо
  •  2-р байранд Б.Хангарьд дасгалжуулагчтай Х.Нямбаяр ахлагчтай  Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо
  •  3-р байранд Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай А.Баярмагнай ахлагчтай  Багануур дүүргийн 3-р хороо
  Эмэгтэй
  • 1-р байранд Ц.Гантулга дасгалжуулагчтай Ж.Түмэнжаргал ахлагчтай, Налайх дүүргийн 2-р хороо
    • 2-р байранд  М.Гантөмөр дасгалжуулагчтай А.Сонинцэцэг  ахлагчтай Хан-Уул дүүргийн 2-р хороо
    • 3-р байр Б.Отгонбаяр дасгалжуулагчтай Д.Оролгор ахлагчтай  Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны багууд тэмцээний эхний байруудыг  эзэллээ.
Байгууллагын дүнгээр:1-р байр Хан-Уул, 2-р байр Сонгинохайрхан, 3-р байр Налайх, 4-р байр Чингэлтэй, 5-р байр Сүхбаатар, 6-р байр Баянгол, 7-р байр Багануур, 8-р байрт Багахангай, 9-р байрт Баянзүрх дүүргүүд тус тус байруудыг эзэллээ. Дашрамд дурьдахад: 2012 оны 09 дүгээр сарын 15-нд “Хар усан тохой”-д  зохион байгуулагдсан Их наадмын Спорт явган аялалын нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 72 хорооны 864 иргэдээс шалгарсан 108 иргэд амжилттай оролцож. 1-р байранд О.Мэндбаяр дасгалжуулагчтай, Батболд ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо; 2-р байранд Б.Оюунсүрэн дасгалжуулагчтай Г.Батжаргал ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо; 3-р байранд Б.Чинзориг дасгалжуулагчтай Р.Анхзаяа ахлагчтай Сүхбаатар дүүргийн 10-р хорооны багууд орж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт зааланд зохион байгуулсан Хийн дасгалын анхан шатны тэмцээнд 9 дүүргийн 153 хорооны 2448 иргэд хамрагдсанаас нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 153 иргэд амжилттай оролцлоо. 1-р байранд Д.Өнөрцэцэг дасгалжуулагчтай, Д.Дэмбэрэл ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо; 2-р байранд н.Батмөнх дасгалжуулагчтай, Б.Цэрэннадмид ахлагчтай Сүхбаатар дүүргийн 7-р хороо; 3-р байранд Э.Шинэцэцэг дасгалжуулагчтай, Ц.Цогзолмаа ахлагчтай Баянгол дүүргийн 3-р хороо тус тус шалгарлаа. Их наадмын Волейболын нийслэлийн шигшээ тэмцээн2012 оны 11 дүгээр сарын 17-18-нд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт зааланд, Үндэсний тоглоом наадгайн нийслэлийн шигшээ тэмцээн 2012 оны 11 дүгээр сарын 23-нд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт зааланд,Олс таталтын нийслэлийн шигшээ тэмцээн 2012 оны 11 дүгээр сарын 26-нд “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийн Спорт зааланд тус тус болно.  

                                        НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

heree:
2012 onii 11 sariin 26-d ajillahaar bolchihloo temtseenee yahiin
2012-11-05