
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн дунд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн талаар маргааш 14.00 цагаас Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлч болон редакцийн хараат бус, бие даасан байдал, сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага, ёс зүйн талаар илтгэл тавьж, уг хуулийн төслийн талаар санал бодлоо солилцохюм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг болон Ажлын хэсгийн бусад гишүүдээс гадна Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ