Байнгын хороод хуралдана

img

11 дүгээр сарын 06-ны Мягмар гарагт:
  1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: • “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/; • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; • “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; • Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлт; • Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудал. 2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; • “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; • Бусад. 3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: • Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/; • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/. 4. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: • Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2012.11.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

СЭТГЭГДЭЛ БИЧИХ