
“X Factor”, “Авъяаслаг америкчууд” шоуны шүүгчээр ажиллаж байсан, рок од дуучин Оззи Осборны эхнэр Шэрон Осборн хөхний хорт хавдар тусч хагалгаанд оржээ. Түүний хагалгаа 13 цаг үргэлжилсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тэрээр Hello! сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ Би өөрийгөө ийм аймшигт өвчин тусна гэд бодож байсангүй. Эхэндээ ямар ч амьдрах хүсэлгүй болдог юм билээ. Харин би дахин амьдарч хүсч байсан шигээ буурал үстэй тийм л эмээ болохыг хүсч байна” гэж ярьсан байна. Учир нь тэрээр энэ оны эхээр эмээ болсон.
Сүүлийн хэдэн сарын турш нам гүмхэн байсан тэрээр өвчтэй гэдгээ саяхан мэдсэн аж. Хэрэв өвчин тусаагүйсэн бол NBC телевизийн ээлжит шоу нэвтрүүлэг дээр ажиллахаар төлөвлөж байсан юм.
Өдгөө 60 настай хатагтай Осборн 2002 онд мөн бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилж байсан. Тиймээс хатагтай Осборн 2004 онд Лос-Анжелосын “Cedars-Sinai” эмнэлэгт бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэх сан байгуулж байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ