
АНУ-ын Нью-Йорк хотыг дайрч 100 орчим хүний амь насыг хохироож, их хэмжээний хохирол учруулсан Сэнди хар салхинд өртсөн хотын иргэдэд тусламж үзүүлэхээр америкийн рок, поп, телевизийн шоуны одод хамтран хандивын тоглолт хийжээ. Тоглолтоос олсон 23 сая ам.долларын орлогоо Улаан загалмайн нийгэмлэгт хандивлажээ.
Дуучид “Бид нэг дэлхийн хүмүүс, зовсон цагт бие биедээ гараа сунгах сайхан сэтгэлтэй байх ёстой. Ялангуяа байгалийн гамшиг гэдэг хзээд ч биднийг сөхрүүлж чадах хүчтэй зүйл тиймээс бид ядарч зовсон хэн нэгэндээ туслах нь нийгмийн хариуцлага” хэмээжээ.
Тоглолтод Мэтт Лаур, Кевин Бэкон, Тина Фей, Брайн Уилльямс гэх зэрэг олон алдартнууд иржээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ