Эрчим хүчний хэрэглээ 8-10 хувиар өсч байна

img

Эрчим хүчний сайд М.Сономпил тус улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал болон ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ ажлуудын талаар мэдээллээ. Мөн ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 8-10 хувийн өсөлттэй байна. Салбарын эх үүсвэрүүдийн өнөөгийн суурилагдсан хүчин чадал, дээрээс нь импортоор авах боломжит чадлыг тооцож үзэхэд 2014 оноос эрчим хүчний дутагдалд орж эхлэхээр байгаа ажээ. Иймээс Улаанбаатарын шинэ эх үүсвэрийг ашиглалтад орох хүртэл хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлахгүй, тасралтгүй найдвартай хангах зорилгоор богино хугацаанд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл арга хэмжээг Эрчим хүчний яамнаас төлөвлөөд яаралтай хэрэгжүүлж эхэлжээ. Эхний байдлаар эрчим хүч, дулааны дутагдлаас богино хугацаанд гарах техникийн боломжит хувилбар болох “ДЦС-4”-ийг 100 мВт-аар өргөтгөх, “УС-15” 250 Гкал.ц дулааны эх үүсвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байна. Эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд цаг алдалгүй шийдэж, ажлыг эхлүүлбэл 2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө дуусгах боломжтой юм байна. Мөн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр байршлыг Баянзүрхийн товчооны зүүн талд товлон УИХ-д энэ долоо хоногт оруулах аж. ДЦС-4 ХК-ийн өргөтгөлийн тухай Энэ төслийн ТЭЗҮ-ийн судалгаагаар нийт 18 сарын дотор хэрэгжих боломжтой, 95 сая ам. долларын өртөгтэй, өртгөө 7.8  жилд нөхөхөөр байна. Мөн 2012 оны есдүгээр сард  ДЦС-IV-ийн төлөөлөгчид "Уралын турбины завод"-д айлчилж, шинэ турбин нийлүүлэх  гэрээний үнийг эцсийн  байдлаар тохирсноор   төслийг хэрэгжүүлэх нийт өртгийг 70  сая ам. долларт багтаахаар болжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх ба энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 онуудын  хэрэглээний өсөлтийг хаах  буюу шинэ эх үүсвэр ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй найдвартай хангах хэмжээ болох юм. Гэхдээ нүүрсний зарцуулалт 800 гаруй мянган тонноор, усны хэрэглээ 70 мянган тонноор өсөх боловч станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ даруй 2 хувь буурснаар Дөрөвдүгээр цахилгаан станцийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшлэх болно. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн    8.1, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот   хөтөлбөрийн 4.4.2.5. заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3,6 заалтуудын дагуу  төслийг даруй хэрэгжүүлэхэд шаардлагатай  70 сая ам долларыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж   хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. ДЦС-5 төслийн тухай Улаанбаатар хотын орчимд шинэ цахилгаан станц барих хамгийн ашигтай байршил нь Баянзүрхийн товчооны зүүн талд  хуучин орос цэргийн радио локацийн баруун талын ам дахь байрлал гэж мэргэжилтнүүд үзээд ЭХЯ-наас Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн уг газрыг товлоод байна. Энэ байршлын давуу тал нь: -Төмөр замыг салаалан тавих боломжтой. Хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. -Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. -Газар чөлөөлөх асуудал байхгүй. -Үнсийг хуурайгаар зөөж зайлуулах тээвэрлэлтийг хэрэгжүүлэхэд хялбар Дулааны шугам болон Цахилгаан дамжуулах агаарын шугам барих зурвас чөлөөтэй Энэ байршил нь Нийслэлийн ногоон бүс, Дархан цаазат Богд уулын бүсэд байрладаг тул БОНХЯ-наас санал авч УИХ-д хэлэлцүүлэх шаардлагатай юм. Баянзүрх дүүрэгт баригдах дулааны станцын тухай Нийслэлийн дулаан хангамжийн чадлын хомсдлыг арилгах 250 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцыг 18 сарын хугацаанд барихаар төлөвлөжээ.  ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай хөрөнгийг ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргуулахаар санал боловсруулан яамдаас санал авч байна. Уг эх үүсвэр ашиглалтад орсноор 20 мянга гаруй айл өрхийн дулааны хангамжийг шийдвэрлэнэ. Харин Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт шинээр хороолол баригдахад дулааны нөөцтэй юм байна. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wow, the longest comment i've ever seen in my life.
2012-11-06
М.Сономпил сайдад ажлын амжилт хүсье.
2012-11-06
Ганбат:
  ТИС-ийн эрчим хүчний инженерийн сургууль, багш, ШУ-ны доктор С.Батхуяг:   - Манай станцууд цахилгаан ба дулаан үйлд­вэрлэдэг. Нүүрс аль алийг нь үйлд­вэрлэхэд оролц­дог болохоор Цахил­гаан станцууд Дулааны үнээ бууруулахын тулд зардлын нилээд хэсгийг нь цахилгаанд хамруулж тооцдог л доо. Орон сууцанд өгч байгаа дулаан өөрийн өртгөөс хямд борлогддог, энэ алдагдлаа цахилгааны ашгаас нөхдөг бөгөөд энэ нь цахилгааны үнэ нэмэх нэг шалтгаан болдог юм. Гэр хороололд амьдрагсад маань орон сууцны дулааны үнийг төлөлцөж байна гэсэн үг. Үүнийг хөндлөн татаас гэж ярьдаг даа. Өөрөөр хэлбэл нууц татаас. Энэ гажиг тогтолцооноос болоод хөдөө байгаа малчин айл бас л хотын айлуудын дулааны үнийг төлөлцөөд явж байдаг байхгүй юу. Тэдний энд сурч байгаа хүүхдүүдийн сургалтын зардал өсөхөд энэ үнэ орчихсон л яваа шүү дээ. Их хурлын гишүүд, шийдвэр гаргагчид болохоор дулааны үнэ өсвөл тэнд байгаа ядуу айлууд яах юм, болохгүй гэдэг л дээ. Гэтэл гадаад орнууд үүнийгээ шийдэхийн тулд судалгаа хийгээд, үнэхээр амьдралын боломж муутай магадгүй 15-20% айлуудад л энэ хөнгөлөлтийг үзүүлдэг. Энд ялгаатай хандах ёстой юм. Улаанбаатарт шинээр цахилгаан, дулаан хослуулж үйлдвэрлэдэг станц барих шаардлага байхгүй. Тэр станц маань нэг талаар өнөөгийн станцуудынхаас илүү өндөр үнэтэй цахилгаан, дулаан үйлдвэрлэх болно. Нөгөө талаар яг нарийндаа бол манай 3, 4-р цахилгаан станцуудын дулааны хүч чадал өвөл ганц хоёр сар л бүрэн ашиглагддаг болохоос, бусад үед бол ачаалал багатай. Шинэ станц барихаар тэдний хүчин чадлын ашиглалт улам л муу болноо доо. Хотын зүүн талд шинэ станц барихаар хотын захиргаа шийдсэн гээд л ярьж, бичээд байгаа. Хотын захиргаа нь станцын байршлыг зааж өгдөг практик дэлхийн жишигт байхгүй. Үүнийг салхины голлох чиглэл хүч, экологийн асуудлууд зэрэг маш олон хүчин зүйлийг судалж үзсэний үндсэн дээр мэргэжлийн байгууллага тогтоодог журамтай. Уурхайн дэргэд байгуулагдсан цөөн тооны том хүч чадалтай агрегатуудаас бүрдсэн цахилгаан станцын анхны хөрөнгө оруулалт нь манай өнөөгийн цахилгаан станцуудынхаас дөрөвний нэг хүртэл хямд байдаг л даа. Жишээ нь Шивээ овоогийн уурхайн дэргэд цахилгаан станц бариад харин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд оргил ачааллын үед ажиллах ус халааж дулааны сүлжээнд нийлүүлдэг зуухнууд барих хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулалтын зардал ч, ашиглалтын зардал ч хямд. Шингэн түлш, шатдаг хий зэргийг нүүрс хийжүүлэх үйлдвэртэй хамт цогцоор шийдвэрлэж болно. Нүүрснээс шингэн түлш үйлд­вэрлэх хэд хэдэн төсөл л яригдаж байна. Эхний ээлжинд хий гаргаж аваад үүгээрээ дээр дурдсан халаалтын зуухнууд ажиллуулж болох юм. Нүүрснээс хий гаргаж авах бол нэг их төвөгтэй процесс биш шүү дээ. Нүүрсийг боловсруулж утаагүй түлш гаргаж авах технологийг л ашиглах хэрэгтэй. Дэлхийн том хотууд энэ л жишгээр утааны асуудлаа шийдсэн. Зориулалтын өндөр яндан барьдаг болохоор цахилгаан станцуудын утаа хотын агаарын бохирдолтонд бага нөлөөлдөг. Гол нь гэр хорооллын утаа, машины утаа л байгаа шүү дээ. Одоо ухаандаа 540 МВт хүчин чадалтай 4-р цахилгаан станц барихдаа дэргэд нь 300-400 Гкал/цаг чадалтай ус халаах зуух барих ёстой л доо. Тухайн үедээ шингэн болон хийн түлш байхгүйгээс бид шийдэж чадаагүй. Харин одоо бол боломжтой. Бодоод үз л дээ. 100 градуст ус халаах эсвэл манай станцууд шиг 400-500 градус халаагаад буцааж шат дамжлагаар хөргөж хэрэглэгчдэдээ хүргэх хоёрын аль нь ашигтай байх вэ дээ. Тухайн нутаг дэвсгэрт тохирох 100 Гкал/цаг хүчин чадалтай ч юмуу, бүр станцуудын аваарын үед ашиглах нөөцтэйгээр цогцоор нь барьж болох эд шүү дээ.
2012-11-06
wow, the longest comment i've ever seen in my life.