Египетийн үнэн алдартны шашинтнууд шинэ пап ламтай болов

img

Өнгөрсөн ням гаригт Египетийн үнэн алдартны шашны шинэ тэргүүн тодорлоо. Шинэ пап ламтныг сонгох ёслол уламжлалын дагуу бага насны хүүхдээр сонгуулсан  юм. Энэ удаад 12 настай хараагүй хүү гурван хүний нэрнээс нэгийг нь сонгожээ. Шашны шинэ тэргүүнээр II Бишоп Тавардос Теодорус тодорсон бөгөөд 118 дахь пап ламтны үүргийг  гүйцэтгэхээр болж байна. Өмнөх пап ламтан өнгөрөгч гуравдугаар сард 88 насандаа уушигны хорт хавдраар өвчилж таалал төгссөнөөр ийнхүү дараачийн пап ламтанд шашны тэргүүний эрх оногдож байгаа билээ. Тэрээр Египетийн үнэн алдартны шашинтны тэргүүнээр 40 жилийн турш ажилласан  юм. Өмнөх пап III Шенодагийн хамгийн их санаа зовинож байсан зүйл бол үндэстэн  доторхи шашны мөргөлдөөн гарахаас эмээж байсан. Хэдийгээр үнэн алдартны шашин нь Египетэд шашны цөөнх боловч нөлөөлтэй оршсоор ирсэн. Сүүлийн жилүүдэд шашин хоорондын мөргөлдөөн ширүүсч мусульман болон үнэн алдартны шашинтнуудын хооронд байнгын мөргөлдөөн гарах болсон юм. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ