Халкийн эгчийг хулгайлжээ
Бразилийн шигшээ багийн болон ОХУ – ын “Зенит” багийн довтлогч Халкийн эгч Анжелика Апаресида Виейраг Бразилийн Кампина – Гранди хотод хулгайлжээ.
Одоогоор хулгайлсан этгээдүүд гэр бүлийнхэнтэй нь холбоо бариагүй байна.
Хамгийн сүүлд Халкийн эгчийг 11–р сарын 4–нд нэгэн ресторанаас гараад машинтай явснаас хойш хараагүй бөгөөд энэхүү хэргийг орон нутгийн цагдаагийн хэлтэс мөрдөж эхэлжээ.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ