ХДХВ-ийн халдварын 116 дахь тохиолдол бүртгэгдэв
ХДХВ-ийн халдварын 116 дахь тохиолдол илэрчээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнгөрсөн сарын 26-нд идэвхтэй тандалтын хүрээнд шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч, онош нь батлагджээ. Халдвар тээгч 25-29 настай, эрэгтэй хүн юм байна. Одоогоор түүний биеийн байдал нь сайн, эмнэлгийн хяналтад авч, тархвар судлалын ажил хийж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ