
ЗХУКН-ыг Орост ХIХ зууны эцсээр хэд хэдэн социал-демократ бүлгэм, түүнчлэн олон тооны марксист бүлгийг түшиглэн байгуулжээ. 1903 онд Оросын ажилчны социал-демократ намын (ОАСДН) II их хурал дээр үүссэн ОАСДН-ын большевик фракциас 1912 онд хэрэг дээрээ, 1917 онд албан ёсоор тусгаарласан тусдаа ОАСДН (б) болсон билээ.
1920-1991 онд ЗСБНХОУ, ЗСБНХУ-ын цорын ганц хууль ёсны нам байв. 1977 оны ЗСБНХУ-ын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд “марксист-ленинист сургаалаар зэвсэглэсэн Коммунист нам нийгмийн хөгжлийн ерөнхий хэтийн төлөв, ЗСБНХУ-ын дотоод, гадаад бодлогын чиг шугамыг тодорхойлж, Зөвлөлтийн ард түмний аугаа их бүтээн байгуулах үйл ажиллагааг удирдаж, коммнизмыг ялуулахын төлөө тэмцлийг шинжлэх ухааны үндэстэй, төлөвлөгөөт шинжтэй болгож байна” гэж бичжээ.
1991 оны зургадугаар ард Б.Ельцин ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ЗСБНХОУ-ын төрийн байгууллага, албан газруудад улс төрийн нам, олон нийтийн хөдөлгөөний зохион байгуулалтын бүтцийн үйл ажиллагааг зогсоох тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
ЗСБНХУ-д төрийн эргэлт хийхээр санаархсантай холбогдуулан 1991 оны наймдугаар сарын 19-нд тэр “Оросын иргэдэд хандан уриалга” гаргаж, “хүчний ийм аргыг хүлээн авах аргагүй хэмээн бид үзэж байна. Ийм арга нь дэлхий нийтийн өмнө ЗСБНХУ-ын нэр хүндийг унагаж, дэлхийн хамтын нийгэмлэгт бидний нэр хүндийг муутгаж, хүйтэн дайны болон ЗХУ-ыг ганцаардуулах үед биднийг хүргэж байна. Энэ бүхэн нь засгийн эрхэнд гарсан хороо гэгчийг (Улсын онц байдлын хороо) хууль бус гэж үзэхэд биднийг хүргэж байна. Тийнхүү энэ хорооны бүх шийдвэр, захирамжийг хууль бус хэмээн зарлаж байна” гэж мэдэгджээ.
1991 оны наймдугар сарын 23-нд ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн чуулган дээр Б.Н.Ельцин ЗСБНХОУ-ын коммунист намыг татан буулгах тухай зарлигт гарын үсэг зурж, харин мөн оны арваннэгдүгээр сарын 6-нд Орос улсын нутаг дэвсгэрт ЗХУКН болон ЗСБНХОУ-ын коммунист намын бүтцийн үйл ажиллагааг зогсоож, намуудын хөрөнгийг улсын болгох тухай зарлиг гаргасан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ