Дэлхийд энэ өдөр: Эйнштейний онолыг Английн Артур Эддингтон нотолжээ

img

Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг  нотолсныг 1919 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Лондон хотод  Британийн эзэн хааны нийгэмлэг болон эзэн хааны одон орон судлалын нийгэмлэгийн хамтарсан хуралдаанаас зарлажээ.  Үүнийг  Английн одон оронч Артур Эддингтон (1882-1944) танилцуулсан байна. Эйнштейний  урьдчилан таамагласан Нарны таталтын талбай дахь гэрлийн хазайлтыг 1919 оны намар Английн шинжилгээний ангийнхан нарны хиртэлтийн үед илрүүлжээ. Ингэхдээ  хэмжилтийн утга нь таталтын Ньютоны биш, харин Эйнштейний хуульд тохирч байв.  Дуулиант мэдээг нийт Европын сонинууд хуулбарлан нийтэлж байжээ. Гэхдээ шинэ онолын мөн чанарыг эрээ цээргүйгүйгээр  гуйвуулсан хэлбэрээр тайлбарлах нь олонтоо байсан байна. Эрдэмтэд нарны бүтэн хиртэлтийг ажигласан тал бүрийн дүнг судалснаар нарны хавтгай дугуйн зах дахь оддын гэрлийн цацрагийн хазайлт нь “Эйнштейний” хэмжигдэхүүнд тохирч, харин Ньютоны таталтын  сонгодог  онолоор “урдчилан таамагласан”  хэмжигдэхүүнээс хоёр дахин их байсныг тогтоосон байна. Эйнштейний жинхэнэ дэлхий нийтийн нэр алдар ч энэ хуралдаанаас эхлэсэн юм. Түүнд газар газраас урилга ирж, тэр дэлхийгээр аялан, лекц уншдаг  байжээ. Нобелийн физикийн шагналд Эйнштейний нэрийг удаа дараа дэвшүүлж байсан ч,  Нобелийн хорооны гишүүд  ийм хувьсгалт шинжтэй онолын эзэнд шагнал олгохоос удаан хугацаагаар шийдэж зүрхэлдэггүй байжээ.  Эцсийн бүлэгт өөр арга олж, фотоэффектийн онол, өөрөөр хэлбэл туршилтаар сайтар шалгагдсан хамгийн маргаангүй бүтээлийнх нь төлөө Эйнштейнд 1921 оны шагнал олгосон юм. Ингэхдээ шагнал олгох шийдвэрийн эх бичигт “...онолын физикийн  салбарын бусад  бүтээлийнх нь төлөө” гэсэн дундыг барьсан өгүүлбэр байдаг байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ