
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сая УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн гишүүнээс чөлөөлөгдөх тухай өргөдлийг хэлэлцэв. Эл хуралдаанд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх оролцсонгүй. Учир нь тэрбээр эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон байна.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр асуулт асуух болон санал хэлэх гишүүн байсангүй. Санал хураалтаар байнгын хороодоор гишүүдийн олонх нь дэмжиж асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ