
УИХ-ынТамгын газрын Ц.Шаравдорж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд чөлөөллөө. Түүний оронд УИХ-ын дарга З.Энхболд бүрэн эрхийнхээ дагуу АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатарын нэрийг оруулж ирсэн юм. Хуралдаанаар Б.Болдбаатарйг УИХ-ын Тамгын газрын даргаар томилохыг санал нэгтэй гишүүд дэмжив.
Б.Болдбаатар нь 1968 онд төрсөн. Хуульч, инженер мэргэжилтэй. 2004 оноос хойш "Эх орон" болон Ардчилсан намуудын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Одоо УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд АН-ын гишүүн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ