С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээн хойшлов

img

Оюутолгойн гэрээний асуудлыг хөндөх халз мэтгэлцээнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын С.Баярцогт нар энэ сарын 18-нд хийхээр товлосноо өнөөдөр мэдэгдлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрөгч есдүгээр сарын 19-нд Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа зарласан. Тэрбээр гэрээ байгуулах ажлын хэсэгт орж ажилласан гишүүнийх нь хувьд түүнээс тайлбар өгөхийг олон удаа шаардсан ч өдийг хүртэл хариу өгөөгүй учир сүүлчийн арга болгон халз мэтгэлцээнд дуудаж байгаа гэж тайлбарласан юм. УИХ-ын гишүүн С.Баярцогт урилгыг хүлээн авсан бол өнгөрөгч 10 дугаар сарын 8-ны өдрийн 12.00  цагт Төрийн ордны “Б” танхимд болох байсан. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт мэтгэлцээнийг хойшлуулах хүсэлт гаргаснаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм. С.Ганбаатар гишүүн маргааш буюу энэ сарын 7-нд хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч хоёр гишүүн өнөөдөр уулзан, харилцан тохиролцож мэтгэлцээний товоо гаргасан байна. Тэд энэ сарын 18-ны ням гарагт оройн 21.00 цагт МҮОНРТ-д мэтгэлцэхээр урьдчилсан байдлаар товложээ. Энэ тухайд С.Ганбаатар “Бидний татварын мөнгөөр санхүүждэг учир МҮОНРТ цаг гаргаж өгнө гэж итгэж байна. Харин цагийн тухайд удирдлагуудтай дахин тохиролцох болсон. Ямар ч байсан тэр өдөр мэтгэлцээн болно” гэлээ. Халз мэтгэлцээнээс ямар үр дүн хүлээж байгаа талаар түүнээс асуухад “Маш өндөр үр дүн мэтгэлцээнээс гарна. Үнэхээр энэ гэрээг ард иргэдэд ойлгуулах цаг нь болсон” гэж хариулав. С.Баярцогт гишүүний хувьд “Би мэтгэлцээнд хэзээд бэлэн байсан. Оюутолгойг зохицуулж байгаа дөрвөн гэрээ бий. Энэ гэрээнүүдийг л иргэдэд тайлбарлаж өгөхийг зорино” гэж байлаа. Халз мэтгэлцээнд чөлөөт хэвлэлийн төлөөлөгчдийг нээлттэй хамруулах бөгөөд иргэдийн оролцооны хувьд хоёр гишүүний туслахуудаас бүрдсэн комисс ажиллаж, зохицуулах юм байна. Мөн халз мэтгэлцээнийг хөтлөх хөтлөгчийг нийтийн санал хүсэлтээр сонгох эрмэлзлэлтэй байгаагаа хоёр гишүүн онцолж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

t:
ganbaatar ch sain uls torch shvv mongoloo gesen setgeltei
2012-11-07
zochin:
bi bayrtsogtod hairtai yahuu hvmvvsee
2012-11-07
sain zugtaana shu bayrtsogtoo herev barigdval araa uuruu daana shu chi adilhan l huvia awsan shu garin useg zursan n chi shu
2012-11-07
oooooooooo:
Bayartsogtiin 2-nudend mungu tsutgaad ugchuuch dee avilga avhaas uur id shidgui ergui ganbaatar bas l shouchin gar sh dee. Ta 2-n. jujigiig hen nairuulah ve
2012-11-07
bayrstogt:
bayrtsogt aigaad deer en byr onigoo boloh baihaa yanaa gej
2012-11-06
Зочин:
Хуурамч 4 гэрээ авчирчихаад толгой эргуулэх юм бна,,
2012-11-06
setgegdelch:
bayrtsogt muuu golog aigaad zugtaasaar bxuu? odoo bolioch dee zugtaad xaa xvrdin? ene asuudlaa xurdan shiidcheesei...
2012-11-06
*****:
Bayartsogt yu hiisnee sain medeegui. Medeh ch ugui. Zugtaad haa holdohov dee. Etsssin etsest iim mulguu humuusees bolj Mongol suirch baina
2012-11-06
Odnoo:
Neeree Ganbaatar Eronhiilogchid ner devshideggui yum baih daa. Ene hun ard tumnii tuluu yavahaar hun shu
2012-11-06
ganaa:
ta hoer odoo hudlaa shoudhaa bolil doo hudlaa boon sensaats degdeegeed yvaad baih um ta hoer metgeltslee geed bidend yu naaldahiin hudlaa oorsdiigoo reklemdah geed baih um zugeer l bidend heregtei huuli sanaachlaad terniigee batlaad ajlaa hiil dee deerees hish l hudlaa yriad l baih um da gishuud ee
2012-11-06
zochin:
Ganbaatar eronhiilogchid ner devshih heregtey.toriin terguuneer ajillah chadvartay hun shuu. Amjilt husie. Huuramch material avchirahvii sayn hyanaaray
2012-11-06
Баярсогтуу:
Баярцогт 4 гэрээ байнаа гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Наад нөхөр өөрийн булхайг нуухын тулд хуурамч гэрээнүүд гаргаж ирэн ард түмний тархийг угааж мэдэх хүн нөхөр
2012-11-06
GEMT HEREGTEN GELBELZENE GEDEG DEE. ENE METGELZEENEER OLON ZUIL TODORHOI BOLOH YOSTOI. GEREEGEE SAIN BOLSON GEJ TAILBARLADAG BAYARTSOGT MUU GEREE HIISEN GEDEG ARDIIN HUU GANBAATAR NARIIG BID ANHAARALTAI SONSOJ ASUUH ZUIL CH IH BNA DAA.
2012-11-06
баярцогт үр удмаараа хараал идээсэй
2012-11-06
Баярцогт хучлгар, мэдлэггүй учраас Ганбаатараас байнга айж, сүүлээ хавчин зугтаж байна. 18-нд мөн л БаЯрцогт нэг арга саам хийгээд хойшлуулно. Оюутолгойгоос авах зүйлээ тэр хүн авилгалдаад авсан болохоор ард түмэнд юугаа ч тайларлах юм. Амьдралынхаа турш үхэн үхтлээ зугтаад байж дээ Баярцогтоо. You can run but you can't hide.
2012-11-06