Сумдын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлжээ

img

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 32 гэмт хэрэг гарч, 43 хүнийг энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулжээ. Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, худалдах гэмт хэргийн улмаас тус аймгийн ойн нөөц санд 668.55 м3 модыг сүйтгэж, экологи эдийн засагт 94.495.400 төгрөгийн хохирол учруулсан байна. Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн 94.495.400 төгрөгийн 668.55 м3 модыг хураан авч улсын орлого болгосны зэрэгцээ экологи эдийн засагт учруулсан 72.064.801 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгө, малаар нөхөн төлүүлж, 22.430.590 төгрөгийн хохирлыг нөхөн гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхээр ял шийтгүүлэгчдээс таван хүн нь ял биечлэн эдэлж, хоёр хүнийг баривчлах ялаар, нэг хүнийг торгож, бусад 35 хүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, цагдаагийн газрын газрын хяналтад шилжүүлжээ. Улмаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хууль бусаар мод бэлтгэх тээвэрлэх гэмт хэрэг зонхилон гарч байгаа Хүдэр, Цагааннуур, Ерөө сумдын засаг дарга нарт энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ