
Сирийн нийслэл Дамаск хот болоод Хама аймагийн төвд дахин дэлбэрэлтүүд болж 140-өөд хүний аминд хүрлээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Хама аймагт болсон эхний бөмбөгдөлтөнд хоёр машин дэлбэрч хоёр энгийн иргэн амь насаа алдаж 10-аад хүн шархадсан бол 50 орчим цэргүүд бөмбөгдөлтөнд өртөж амиа алдсан хэмээн мэдээллээ. Харин нийслэл хотод 80-аад хүн амиа алджээ. Сирийн дайны гал Дамаск, Аддепо хот болон Хама аймагт ширүүхэн асч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Сирийн засгийн газрын эсрэг сөрөг хүчнийхэн болох босогчдын гишүүнчлэл улам ихээр нэмэгдэж байгаа. Босогчдын тал улам бүр идэвхжин, хүчээ зузаалснаар асуудал улам хурцдах талруугаа хэлбийх юм. Харин энэ асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд Катар улсад олон улсын оролцоотойгоор тус улсын хоёр тал хэлэлцээр хийж байгаа.
Э. Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ