Зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, Израиль Улсын Гадаад харилцааны яам хоорондын 3 дугаар зөвлөлдөх уулзалт 1 өчигдөр Улаанбаатар хотноо болж, манай талаас ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийням, Израилийн талаас Израилийн Гадаад хэргийн яамны Ази Номхон далайн газрын орлогч дарга Р.Каханов нар тус тус даргалж оролцов. Төлөөлөгчид хоёр талын болон бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлаар санал солилцож, эрүүл мэнд, боловсрол, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах талаар зөвлөлдлөө. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Израиль Улсад 2003 онд хийсэн айлчлалын үеэр тогтмол хийхээр хоёр тал тохиролцсон бөгөөд дараагийн зөвлөлдөх уулзалт 2013 онд Иерусалим хотноо болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ