
Малави улсад ижил хүйтстнүүдийг хүлээн зөвшөөрөх хуулийн төсөл хэлэлцэгдэж байсан. Харин үүнийг таслан зогсоох ёстой хэмээн тус улсын хууль зүйн сайд хэллээ. Энэ тухай одоо ч парламентын гишүүд санал зөрөлдөж байгаа тухай ажээ. Өнөөдрийн байдлаар Малавид ижил хүйснүүдэд хүлээлгэх ялын дээд хэмжээ 14 жил гэсэн заалт бий. Үүнийг эсэргүүцэгчид сүүлийн жилүүдэд ихсэх хандлага нэлээд эрчимтэй байгаа учир энэ асуудлыг даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж тус улсын засгийн газар үзэж байна.
Баруун Африкын орнуудын удирдагчид ижил хүйстнүүдийг дэмжих энэхүү хуулийн санаачлагыг нийтээрээ буруушаан хүлээн авч байгаа. Ижил хүйстний гэрлэлт болоод тэдний нийгэмд үзүүлэх хор холбогдол их гэж үзэж байгаагаас ийнхүү Африкийн холбооны улсууд энэ төрлийн хуулийг авч хэлэлцэхгүй байгаа билээ.
Харин Малави улсын хувьд ижил хүйстнүүд эрт дээр үеэс бий болсон. Зарим талаараа үүнийг үндэсний цөөнх, уламжлалт соёлын нэг хэлбэр гэж үзэх нь ч бий. Тиймээс ижил хүйстэн гэдгээ олонд зарлах, түүний буруу үр дагаврыг сурталчилсан этгээдэд оноох ял шийтгэл ч өндөр байдаг аж.
Хэдийгээр хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа хэдий ч түүний цаана ДОХ, бэлгийн замын халдвар улам ч хурдацтай өсөх шалтгаан болж байгаа.

Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ