
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр худалдаанд гарсан Apple брэндийн шинэ загварынipad худалдаанд гарсан даруйдаа гурван саяширхэг борлогдсон байна. Энэ загвар ньөмнөхтэйгөө функцийн хувьд ижилхэн, гэвч хэмжээний хувьд хоёр сонголттой бүтээгджээ. Үүнд 7.9,9.7 инчийн хэмжээтэй хоёр хувилбар бий. Нийт борлуулагдсан гурван саяipad-ын 2 сая орчим ньмини загвар нь байсан аж.Дэлхийн бусад орнуудад ч шинэ загварын ipad-ийн эрэлт ихтэй байна.
Уолл Стритийнхудалдааны төвийн гаргасан судалгаагаарАpple компанийн бүтээгдэхүүний борлуулалт хамгийн өндөр байсан нь энэ аж.Мэдээж шинэлэг загварын бүтээгдэхүүн худалдаанд гарсан ньхудалдан авалтыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болж чадсан гэж зах зээл судлаачид дүгнэж байгаа. Харин зарим талаараа худалдан авалтын оргил үеэр гарсан учир борлуулалт сайтай байна хэмэээнтайлбарлах хүмүүс ч байна.
Apple-ынхан урьд өмнө нь хэзээ ч нэг улирлын дотор хоёр өөр загварынбүтээгдэхүүн гаргаж байгаагүй. Энэ нь ч гайхалтай сайн шийдэл болж чадсан хэмээнэдийн засагч Рэймонд Жеймс үзэж байна. Гурав хоногийн дотор гурван сая зарагдсан нь чамлахааргүй сайн үзүүлэлт болсон. Цаашдаа энэ оныг дуустал 20 саяхүртэл хувиар борлогдох тухай судалгаа гарчээ.
Шинэ загвар гаргасантай уялдаад Apple-ын хувьцаа өнгөрсөн долоо хоногт1.35 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Энэ нь нэгж хувьцааны үнэ 584.62 ам.доллар хүрсэн гэсэн үг. Гэсэн ч өнгөрсөн есдүгээр сарын хэмжээнд хүрч чадахгүй байгаа хэмээн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн мэдээнд оржээ.
Дашрамд дурдахад шинэ загвар нь 329 ам.доллар буюу хамгийн тохиромжтой үнээр худалдаанд гарсан гэж үзсэн ч энэ нь ижил үзүүлэлт бүхий бусад брэндийн таблетэн утаснуудтай харьцуулахад илүү өндөр байгаа аж.
Шинэ ipad-ны ид шидээс...
- Дүрсний гайхалтай нягтралтай 7.9 инчийн бүтэн HD дэлгэц.
- Хурдны үзүүлэлт сэтгэл ханамжтай байхуйц өндөр
- Автомат цагийн тохиргоо
- 1000 орчим төрлийн сонирхолтой апликейшнууд
- 10 цагийн турш зайгаа барих чадвартай
- Wi-fi холбогчтой. Хаанаач хүссэн хэмжээний зураг, видео, файлаа татаж авах боломж нээлттэй.
Э.Мөнхнасан


СЭТГЭГДЭЛ БИЧИХ