НМХГ-ын даргаар Г.Баярсайханг томилжээ
“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-А заалт, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажилд Гаваагийн Баярсайханыг томилжээ. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 278 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажил хүлээлцүүлэхийг Тамгын газарт даалгасан байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ