Одод Обамаг дэмжиж байна

img

Өнөөдөр америкчууд төрийн тэргүүнээ сонгох сонголтоо хийж байгаа. Хэдийгээр сонгуулийн кампанит ажил дууссан хэдий ч сайн дураараа дэмжигчид нэр дэвшигчээ дэмжин одоо хэр олон нийтийг уриалсаар байна.  Ялангуяа ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обамагийн дэмжигчид нэлээд идэвхтэй байна. Уг үйл ажиллагаанд рэппэр Жей-Зи, Наталиа Портман, Энни Хэтвэй, Эва Лонгориа, Магги, Жек Геллэнхал, Жон Хамм, Женнифэр Вестфилд зэрэг олон алдартнууд оролцож байгаа аж. Тэд хүмүүсийн дахин Барак Обамаг сонгохыг уриалахын зэрэгцээ “Түүнд эхлүүлсэн зөв ажлууд бий, үр дүнг нь үзэх нь зүйтэй” хэмээн  олон түмнийг уриалж байна. Мөн уг үйл ажиллагааг дэмжигчид өөрсдийн  twitter хуудсандаа Обамаг  дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ