Авс урлаач эр “бүтээл”-ээ нүцгэн хүүхнүүдээр сурталчлуулав

img

Доминик Линднер гэдэг нэртэй авс урлаач эр Польшийн католик сүм, хийдийн дургүйцлийг хүргэв. Тэрбээр сурталчилгааны хуанли гаргасан бөгөөд түүн дээр нь нүцгэн загвар өмсөгчид оршуулгын бараа, бүтээгдэхүүний дэргэд гуя хасаа гялалзуулан зогсох аж. Сүм, хийдийн хэвлэлийн алба Линднерийн хийсэн сурталчилгааг нөгөө ертөнцөд одогсдыг гутаан доромжилсон зүйл гэж мэдэгджээ. Ийнхүү түүний үйлдвэр дөрвөн жил дараалан хуанли гаргаж байгаа юм. Ирэх жилийн хуанли дээр авснууд элсэн цөл, сансар огторгуй, ширэнгэн ой болон живж буй “Титаник” хөлөг онгоцны фон дээр дүрслэгдсэн аж. Гуравдугаар сарын хуудсан дээр шаргал үст нүцгэн бүсгүй гартаа аварга могойг барих бол 11 дүгээр сарын бүсгүй авсны таган дээр хэвтэх талийгаачийн зүрхийг суга татаж байгаагаар дүрслэгджээ. “Зарим хүмүүст хуанли маань таалагдаж байгаа бол нөгөөдүүлд нь үгүй. Бидний хувьд авс гэдэг нь зүгээр л нэг модон тавилга, ердийн бараа. Үхэл өөрөө хүмүүсийг эмэгтэйчүүд шиг өөртөө татдаг билээ” гэж Линднер сэтгүүлчдэд ярив. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ