Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполын вэбсайтын нүүр хуудсанд байрлуулжээ

img

Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд сайд болонгуутаа олон улсын Интерполын байгууллагад “Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох” тухай хүсэлтийг Монгол Улсын Хууль зүйн дэд сайдын нэр дээр хаяглан явуулсан нь өнөөдөр дуулиан болоод байна. Түүний  үйлдэл илрэнгүүд Н.Энхбаярын үнэн ч шүтэн бишрэгч, МАХН-ын гишүүн гэгдэх УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хүч хавсран өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэв. Энэ үйлдлээрээ тэрээр Н.Энхбаяр даргадаа төрийн өндөр суудалд хүргэсэнд ач  хариулж, үнэн ч гэдгээ харуулж байгаа бололтой юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Яахаараа Монгол улсын иргэнийг олон улсын Интерполын сайтын эхний нүүрэн дээр байрлуулж эрэн сурвалжлах ёстой юм. Тэр сайт дээр чинь алан хядагч, зэвсгийн наймаачин, хүн худалдаалдагч, зартай луйварчин, хар тамхины наймаачдыг эрэн сурвалжилж зарладаг. Хүний эрхийг хэтэрхий бүдүүлэг зөрчсөн хэрэг" хэмээн Н.Энхбаяр даргынхаа дүү Н.Энхтуяа, бизнесийн хамтрагч гэгдэх Б.Хуяг нарыг өмөөрч цээжээ дэлдэв.  Ийнхүү МАХН-ын хуульч гишүүдийн мэдлэг хүрэхгүй байгаа даргын шүүх, дүү, хамтрагч нарынх нь эрэн сурвалжлах тухай асуудал удахгүй цэгцрэх гэж байна. Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл Улсын дээд шүүхэд давж заалдах  гомдлоо өнгөрсөн сарын 23-нд гаргасан. Шүүх өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхийн товыг зарлана. Тэгэхээр энэ долоо хоногт шүүхийн тов гарна гэсэн үг. Шүүхийн тов гарахаас өмнө Э.Эрдэнэжамъян, О.Баасанхүү нар  Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоох асуудал толгойны өвчин нь болоод байгаа. Гэвч  интерполын анхааралд орсон тэднийг баривчилж авчирна гэдэг нь гарцаагүй. Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг яагаад эрэн сурвалжлах болсныг эргэн сануулан Интерполын цахим хуудаснаа хэрхэн зарласныг хүргэж байна. Б.Хуягт  2007 оны наймдугаар сард “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийж, хамтарсан компани байгуулах асуудлыг НИТХ-аар хэлэлцээд, тухайн үеийн Засаг даргад хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгжүүдэд төсөл сонгон шалгаруулах журмаар хамтарсан компани байгуулах чиглэл өгсөн байдаг. Гэвч тухайн үеийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай нэг гишүүнтэй байгуулагдаад арав хонож байсан “Хар дун” гэдэг компанид тухайн үеийн 650 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн улмаас объектыг 137 саяар үнэгүйдүүлсэн хэмээн хуулийн байгууллагуудаас үзсэн юм. Яригдаж буй “Хар дун” гэдэг компанийн захирал нь Б. Хуяг байсан аж. Тэрбээр  Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед шадар туслах нь байсан Б.Тулгын төрсөн ах юм. 2007 оны аравдугаар сарын 5-ны өдөр “Ремиф” компанийн захирал Э.Батшугар тушаал гаргаж, “Хар дун” компанийг охин компаниа болгож захирлаар нь Б.Хуягийг тавьсан байдаг. “Ремиф” компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Скони” компанийн охин компани болсон. Тиймээс Н.Энхбаярыг энэ хөрөнгийг завшсан гэж үзэж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан ч алга болсон эрхэм бол НИТХ-ын дарга Т.Билэгт. Тэрбээр энэ оны эхээр гадаадад /Америк руу явсан гэх мэдээлэл бий/ эмчилгээ хийлгэхээр яваад сураггүй алга болоод байгаа юм. Тиймээс Б.Хуягийг .....эрэн сурвалжилж байна. Харин Н.Энхтуяагийн хувьд  Н.Энхбаярын  "Эскон" хэмээх компанийг нь өөрийн нэр дээр шилжүүлж,  өмч хөрөнгийг нь нуун далдлахыг завдсан гэж шүүх үзсэн. Гэхдээ тэр 2004 оноос хойш АНУ, ОХУ, Сингапурт амьдарч байсан бөгөөд Монголд суурин байгаагүйг нь тогтоосон. Харин далайн бүртгэл болон бусад ажлаар үе үехэн цөөн хоногоор ирж байсан хэдий ч олны өмнө ил гарч байгаагүй нэгэн. Гэхдээ компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцдог байсныг нь баримтаар нотлоод байгаа юм. Тэгэхээр Монголд байдаггүй хүний өмнөөс хэн нэг нь хуурамч гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь зохицуулдаг болж таарч байгаа юм байна. Энэ мэт асуудлаас болж Н.Энхтуяаг шалгах зайлшгүй шаардлага хуулийнханд тулгарсан учраас түүнийг залилангийн хэрэгт холбогдуулж Интерполоор эрэн сурвалжилж байна. Эх сурвалж: www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

асралт:
Худлаа сенсааци.хэ хэ хэ. үнэн бол аль хэдий нь барина биз дээ.
2012-11-08
нэт:
Шал худлаа.
2012-11-08
Bi Mongol hyn:
Ed naraas ilyy notstoi hereg hiisen, gadaadiihand Mongoliin bayalagiig yne telbergyi egsen,gazar nutgiig mini litsenz neriin dor hudaldsan,Mongol ulsiin nuutsiig gadniihand hudaldsan luivarchidiig yaagaad shiitgehgyi neg jijighen baishingiin asuudliig syr badruulaad baigaag oilgohgyi baina. Bayariig, Hyrelsyhiig,Bayartsogtiig,Batboldiig yaagaad shalgaj bolohgyi baigaam be
2012-11-08
монгол хүн:
интерполоор ганцхан алан хядагчдыг хайдаггүй юм тэнэг юмуу чи. интерполоор өөрийн орны болон олон улсын хууль журмын аль нэг зүйл заалтыг зөрчөөд хуулийн байгууллагаас зугтаасан хүмүүсийг олдог газар мэдэв үү.
2012-11-07
interpolin web der crime areas gj bna
2012-11-07
baasanhuugiin todorhoilson zartai luivarchin gdg angilald ni bagtaj bna
2012-11-07
zochin:
Buruugui bol ireed l shalguulah heregtei shuu dee. Huuli zuin yamnii ded said uuniig meddeggui gej uu. heret shalgana gej baigaa bolohoos bish alna geegui biz dee. Mongol ulsiin neriig boddoggui teneg umaa . naadahaa alban tushaalaas ni buulgah heregtei.ard tumnees iluu nam baidaggui um shuu dee
2012-11-07
usa:
muu luivarchdiig tseerluuleh heregtei.Ard tumnii hurungiig hen bugai ch idsen bol ezen haanii tseerlel amsah estoi!mongoliin ard tumen yaduurch bhad tsuuhun luivarchid hagartlaa bayjij bna.Tenger burhan tedniig ayndaa tseerluuleh bolno.Sanaj yabagtun luivarchid mine!!!
2012-11-07
өө:
батшугар гол эзэн нь юм шив одоо энд байгаа биш үү
2012-11-07
Ичмээр юм:
Н.Энхтуяа эцэг, эх, хайрт ах Н.Энхбаяртайгаа, Б.Хуяг төрсөн дүү Б.Тулга болон мөн эцэг, эхтэйгээ огт холбоогүй байна гэдэгт хэн итгэх юм бэ? Учир нь бид цөм халуун сэтгэлтэй МОНГОЛ үндэстэн биздээ. Тиймээс төрсөн охин дүүгээ, ахаа хүний нутагт цөлөн улмаар интерполоор дэлхийгээр нэг цацуулан хайлгахад хүрсэн ах, дүү 2-оос үнэхээр ичиж байна. Энэ үйлдэлээрээ тэр хоёр гэмт хэрэгтэн гэдэгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэсэн сэтгэгдэлийг Монголчууд бидэнд төрүүлэх боллоо.
2012-11-07
zochin:
chaavaas daa ed yamar alan hyadagchid bish dee.yum surtei yum be dee
2012-11-07
монгол хүн:
интерполоор ганцхан алан хядагчдыг хайдаггүй юм тэнэг юмуу чи. интерполоор өөрийн орны болон олон улсын хууль журмын аль нэг зүйл заалтыг зөрчөөд хуулийн байгууллагаас зугтаасан хүмүүсийг олдог газар мэдэв үү.
огмөб:
Хайж байгаа нь үнэн байна. Монголоос 3 хүн байна.http://www.interpol.int/Wanted-Persons?lastname=&Forenames=&IPSGT_ICPO_Countries=241&free=&current_age_mini=0&current_age_maxi=100&IPSGT_Sex=&IPSGT_Eyes_Color=&IPSGT_Hair=&IPSGT_Interpol_Office=&IPSGT_Offence_Code=&wanted_search=
2012-11-07
худал сенсаац
2012-11-07
Zochin:
Aimaar yumaa, Darga nar bygd iim biz dee. Odoogiinh ni daraa eeljee hyleedee.
2012-11-07
УГ НЬ ХОЙГУУР ХУУДСАНД БАЙСАН ЮМСАН:
ДОЛИГНУУР ХАР ГӨЛӨГӨӨ ИНТЕРПОЛЫГ УУРЛУУЛААД НӨГӨӨ ХЭДЭЭ НҮҮР ХУУДСАНД НЬ ТАВИУЛЧИХСАН БАЙНАШДЭЭ ККК ККК ОДОО УДАХГҮЙ ОЙМСНУУД НЬ ГОЗОЙГООЛ ОРООД ИРЭХ ЮМ БАЙНА ДАА
2012-11-07
хэрэв буруугүй л юм бол нотлооч дээ ирээд л мэдүүлэг өгөх хэрэгтэй ш дээ нотой л байна даа
2012-11-07
Сэр-Од:
Ямар ч хэргийг шалгаж гэм буруутайг нь тогтоочихоод шүүхээр ялладаг байхад манайд яллах гэсэн хүнээ эхлээд хилс хэрэгт хүчээр тулгаж яллачихаад,дараа нь тэр хүнийхээ бүх үйлдлийг нь хөөн шалгаж унагах баримт эрж хайдаг шинэ арга барилтай болжээ.Сагсайдах гэдэг хуулийн энэ аргыг 193О-аад онд дотоодыг хамгаалахынхан өргөн хэрэглэж байсан.
2012-11-07
бүүмарт:
О.Чулуунбат н.Энхбаяр нарын чиченүүдэд алдсан төв банкны мөнгөнөөс энэтуяа чиченүүдээс москвад байр авсан гэдэг билүү
2012-11-07
zul:
Hudal sensaats
2012-11-07