Лүндээгийн гоморхол багагүй газар авч байна

img

Манай гишүүд нэг л их гомддог, тунирхдаг хүмүүс болчихож. Ямар сайндаа л их эзэн Чингисийнхээ төрсөн өдөр дээр нэгнийхээ санааг үгүйсгэж, гомдсоор өнгөрөгч долоон хоногийг үдсэн. Ямар ч байсан эзэн Чингисийг төрж байхад хажууд нь он, сар, өдрийг нь тэмдэглэж суусан гишүүд мэр сэр байгаа бололтой. Р.Гончигдоржийн үзэж байгаагаар Чингис хаан 12 дугаар сарын 22-нд төрсөн бол харин 11 сарын 14 гэдгийг дуу нэгтэйгээр баталж, бүх нийтийн амралтын өдөр болгож байгаа юм. Баасан ахын төрсөн өдрөөс яаж салъя даа гэж байхад нэмээд Тэмүүжингийн төрсөн өдөр ийнхүү нэг өдөр ч гэсэн баярлах боломжийг нэмж олон баярыг огцом нэмэгдүүллээ. Үүний хажуугаар Лүндээ гишүүн бөөн гоморхол болсон хүн явна. Түүний санаа уул нь их л газар авах байсан ч газар аваагүй учир ийнхүү гомдож, хүн хүн рүү албан бичиг илгээж суугаа юм байна. Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох санааг нь тоож хэлэлцсэнгүй. Гэтэл Лүндээ гишүүн гомдсондоо хэд хэдэн нэр бүхий хүмүүс рүү албан бичиг илгээж хариугаа хүлээж суугаа аж. Эхнээсээ зарим нэг гишүүд түүний сэтгэлийг засч, гаргасан санааг нь зөв хэмээн дулдуйдаж байгаа сурагтай. Лүндээ гишүүний гомдлыг хэн, хэзээ тайлах юм бол, бүү мэд. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

төр шашин хоёр чинь тусдаа шүү дээ. тэр тусмаа буддын шашин бол монголын шашин ч биш шүү дээ. гаднаас орж ирсэн монголчуудыг мунхруулж доройтуулсан шашин юм. тиймээс лүндээ гуай та өөрөө л тэр гандан руугаа явмаар үеддээ очиж байвал барамз
2012-11-08
undsen huulia meddeggui huuich uu togloson yum bh gsn chin bur hiih ajiltai bollo gsn shig tsaas urj suudag bhne iim muusain yumnud zailad ohod yanaa
2012-11-07
jfj:
zonog ovgon
2012-11-07
turuu:
uheh turuh ni unen l bol uiliin ur ni bj l bga yagaad ulamjlalt shan shashinii bayariin udurtei bj boldoggui yum lundee gishuuniig demjij bn
2012-11-07
batjaa:
gavj gej yamar tsol hergem yamar medleg bolovsrol ezemshsen huniig heldegiig ehleed medej avaarai.
2012-11-07
dorj:
Zuv shuu dee. Mongolchuudad hundetgedeg shashin baih yostoi. Dotroo durtai baij gadnaa gargahgui mongolchuudaa gej.
2012-11-07
Gonchigdorj neg ch udaa ajil hiij uzeegui amidral medehgui Sodbaatar mash zuv helsen. Buu bolsnoosoo hoish ongod ni ordog umuu sahius ni tegj heleed baigaa umuu ih uurtai hun hunruu uschih gedeg uvchnii hurungu bolson. Ih muu hun gesen
2012-11-07
Зочин:
Лүндээд УИХ-ын гишүүний суудлаас илүү гандангийн гавьжийн суудал зохино.
2012-11-06
ukher mongol
2012-11-06