Hugo Boss-ын эздийн хөрөнгийг битүүмжилжээ

img

Италийн санхүүгийн гварди өчигдөр Марзотто гэр бүлийн эзэмшилд байдаг 65 сая еврогийн үнэ өртөг бүхий эд хөрөнгийг битүүмжилжээ. Энэ гэр бүл дэгжин загвартай бэлэн хувцас үйлдвэрлэдэг Hugo Boss зэрэг нэр хүндтэй олон брэндийн эзэн билээ. Тэд Люксембург улсад байрлалтай ёс төдий пүүсээр дамжуулж 200 сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэнд буруутгагдаж байгаа юм. Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн дотор Ром хот, Кортина хот, Сардини арал дээрх үл хөдлөх хөрөнгүүд байгаа аж. Гэр бүлийн гишүүдийг багтаасан 13 хүнийг шалгаж эхэлжээ. 1836 онд бизнесээ эхлүүлсэн Марзотто групп загварын тэргүүлэгч орднуудад зориулж чанар сайтай бөс даавуу үйлдвэрлэдэг бөгөөд бэлэн хувцас оёдог билээ. Тэдний мэдэлд Gruppo Bassetti, Lanerossi, Hugo Boss зэрэг брэндүүд байдаг юм. Энэ жил тус групп Valentino, M Missoni брэндүүдээ Катарын хөрөнгө оруулалтын компанид худалджээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yag zov odoo nogoo ul tanih ulsad burtgeltei energy resources enteriig tatvaras zailshiisen hergeer bituumjil
2012-11-07
hohi ni uh tsadahgui bol
2012-11-07